• Далд уурхай

Хойд болон Өмнөд Хюго хэсгүүд, Херуга ордын хүдрийн биетийг панелиар нураан олборлох аргаар ашиглахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Хойд Хюго хэсгийг ашиглалтын 2 давхар болгон хувааж олборлохоор төлөвлөсөн.

Хойд Хюго хэсгийн ашиглалтын давхар 1-ийн хөндлөн малталт, нэвтрэлтийн ажил 2016 оны 7 дугаар сараас дахин эхэлсэн. Эхний хүдэр буулгуурын тэсэлгээний ажил 2022 оны 5 дугаар сард эхэлж, хүдэр олборлолт 2023 оны 1 дүгээр сараас тогтворжиж эхэлнэ.

Хүдэр буулгах цэгүүдээс утгуурт ачигч машинаар хүдрийг ачин төв хэсэгт байрлах хүдэр буулгуурууд руу асгах ба хүдэр түүгээр дамжин дор байрлах тээврийн машинд ачих түвшин рүү бууж ирнэ. Тээврийн машинууд хүдрийг уурхайн олборлолтын талбайн гадна орших 2 конусан бутлуурын аль нэг рүү нь тээвэрлэн хүргэнэ. 2022-2024 оны хооронд уурхайн хүчин чадлыг 30,000 тн/хоног хүртэл өсгөх хугацаанд бутлагдсан материалыг конвейероор Үйлдвэрлэлийн амны (Босоо ам 2) хүдэр хадгалах бункер руу шилжүүлэн скипэнд ачиж, газрын гадарга уруу өргөж тээвэрлэнэ. 2024 онд гадарга руу тээвэрлэх конвейер ашиглалтад орсны дараа бутлагдсан материалыг бутлуураас гадарга дахь хүдрийн агуулах руу (тактикийн) налуу конвейероор дамжуулан тээвэрлэнэ. Гадарга хүргэх конвейерын системд засвар үйлчилгээ хийх үед Үйлдвэрлэлийн амны (Босоо ам 2) өргүүрийг нөөц тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглана.

 

Далд уурхайн Анхдагч бутлуур болон  анхдагч бутлуураас 2-р босоо ам хүртэлх конвейерийг амжилттай суурилсан. Түүнчлэн далд уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх налуу малталтын бүтээн байгуулалтын ажил 79%-тай явагдаж байна.

Далд уурхайн 3 ба 4-р босоо амны нэвтрэлтийн ажил явагдаж байна.

Далд уурхайн төслийн шинэчлэгдсэн тооцоогоор 2022 оны 5 сард анхны хүдэр буулгах цэгийн тэсэлгээг хийж, 2023 оны 1 дүгээр сараар үйлдвэрлэл тогтвортой хэмжээнд хүрнэ.

Оюу Толгой төслийн далд уурхайн үйл ажиллагаанд Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон Хойд Хюго ордын 1-р давхарын геотехникийн нөхцөл зэрэг нь төслийн хуваарь, капитал зардалд сөрөгнөлөө үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор уурхайн үйл ажиллагаа, санхүүжилт, гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлаар Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Монгол улсын засгийн газар ажиллаж байна.