Хүний нөөцийн бодлого

Манай байгууллагын хүний нөөцийн бодлого нь стратегийн зорилт болон бизнес төлөвлөгөөг  хэрэгжүүлж шаардлагатай ажиллах хүчээр ханган, ажиллах бүтэцийг зохистой хөгжүүлэн, ажилтны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах таатай орчныг бүрдүүлэн, нийгмийн идэвх санаачилгыг дэмжин, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэн ажиллах юм. Бид компанийн үнэт зүйлс болон ёс зүйн зан төлөвийг зохистойгоор баримтлан ажиллахыг хичээдэг. Бид ажилчдын ур чадвар, мэргэшил туршлага, ажлын үр дүнг харгалзсан хариуцлага, урамшууллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийн тэгш нөхцөл боломжоор хангаж, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр хамт олныг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. Манай компанийн соёл нь ажлын байрны ёс зүй, хариуцлага, багаар ажиллах, бүтээлч байдлыг дэмжихэд оршдог. Бид хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтаа шударга, харилцан уялдаатай, иргэн бүрт тэгш боломж олгох зарчмаар явуулдаг. Нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Ажлын байр хэсгээр зарладаг. Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц ажлын байрны өргөдлүүдийг зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийж, шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урьдаг. Мөн өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлаж, ажлын байранд тэнцсэн ажилтныг эхний 2-3 сар туршилтын байдлаар ажилд авах бодлогыг барьж ажиллдаг болно. Ажлын байрны сонгон шалгаруулалтыг тус байгууллагын Захиргаа, хүний нөөцийн алба гаргадаг учир эцсийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй болно.