"Эрдэнэс Оюу Толгой” ХХК - ийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, намрын нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан "Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2 дахь удаагаа зургаан төрлийн мод тарьж, хаврын тариалалтаар байгуулсан “БАЯЛАГ” бичил төглөө баяжууллаа.