Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор алт, зэсийн Оюу Толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан байдаг.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар, 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод бүртгэлтэй "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй Айвенхоу Майнз Лимитед нарын байгуулсан 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ) нь Оюутолгой төслийн үндэс суурийг бүрдүүлсэн. Хөрөнгө оруулалтын Гэрээний дагуу Монголын Засгийн газар Оюутолгой ХХК-ийн (хуучин "Айвенхоу Майнз Монголия Инк")-ийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшиж, Эрдэнэс Оюу Толгой ХХК нь Засгийн газрыг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байна.