
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулахаар 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн эцэслэн гарын үсэг зурж байгуулав.
Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, Оюу толгойн зардлыг дорвитой бууруулах асуудлаар Хувь нийлүүлэгчдийн гэрээний сүүлийн 17 жилийн анхны томоохон өөрчлөлтийг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, амжилттай байгууллаа.


