АВИЛГАГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2024 онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлсэн.
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн хамт олон Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарлан Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд ҮГҮЙ ГЭЖ хэлээд “АВИЛГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна.
Авлигад үгүй гэж хэлье.
Авлигын эсрэг НЭГДЬЕ