Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК (одоогийн "Оюу Толгой" ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн "Эрдэнэс Монгол" ХХК), Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.
Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК -ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн "Эрдэнэс Монгол" ХХК) эзэмших болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол, "Эрдэнэс Монгол" ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар түүний охин компани хэлбэрээр 100 хувь төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК -ийг үүсгэн байгуулж, "Оюу Толгой" ХХК -ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг албан ёсоор шилжүүлсэн билээ.
ТУХАЙЛБАЛ
Дээрх зорилт, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр төслийн үнэ цэнэ-өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төслөөс хүртэх Монгол Улсын өгөөж нэмэгдэх тодорхой хөшүүрэг бий болж буй юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Бүтээмж, засаглалын хэлтэсийн мэргэжилтэн Б.Урангоо
Холбоо барих утас: 7007-8085
Цахим шуудан: [email protected]