
“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН
СУЛ АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын стратегийн орд болох Оюу Толгой ордын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Бүсчилсэн хөгжил, орон нутаг хариуцсан мэргэжилтэн болон Гүйцэтгэх захирлын туслах ажлын байруудад ажиллах, шаардлага хангасан иргэдийг нээлттэй сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг төлөөлөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулах “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх үндсэн зарчимд тулгуурлан, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төслийн үр өгөөжийг Монголын талд хүртээх, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д ажилласнаар стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит компанид цомхон, мэргэшсэн хамт олонтой хамтран ажиллаж мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжийг Та бүхэнд санал болгож байна.
1. Бүсчилсэн хөгжил, орон нутаг хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны зорилго, чиг үүрэг:
Оюу Толгой төсөлтэй холбоотойгоор Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бүс нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, холбогдох судалгаа, шинжилгээг тухай бүрд хийж, мэдээлэл, танилцуулга, санал, дүгнэлт боловсруулах, компанийн дэвшүүлсэн зорилго, зорилт, “Стратеги төлөвлөгөө” болон “Бизнес төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор олон нийт, хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл боловсруулах, төслийн үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээллийг хүргэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, гүйцэтгэлийн үр дүнг удирдлагын өмнө хариуцна.
Ажлын байранд тавигдах шаардлага
2. Гүйцэтгэх захирлын туслах
Ажлын байрны зорилго, чиг үүрэг:
Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох мэдээлэл, баримт бичгийг бэлтгэх, уулзалт, хурлын зохион байгуулалтыг хангах, дотоод болон гадаад харилцаа, мэдээллийн урсгалыг уялдуулах, шаардлагатай мэдээ, тайлан, судалгааг нэгтгэн танилцуулах, компанийн “Стратеги төлөвлөгөө” болон “Бизнес төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох тайлагнал, гүйцэтгэлийн үр дүнг нэгжийн удирдлага, Гүйцэтгэх захирлын өмнө хариуцна.
Ажлын байранд тавигдах шаардлага
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтын үе шат
Сонгон шалгаруулалт нь баримт бичгийг хянах, шалгалт авах, сонгон шалгаруулалтын дүнг гаргах үе шаттай байна. Шалгалтын үе шатыг танхимаар буюу биечлэн ирж оролцохоор зохион байгуулах ба оролцогчдын мэдлэгийн түвшин, асуудал шийдвэрлэх чадвар, зан байдал, хандлагыг тодорхойлоход чиглэнэ.
Сонгон шалгаруулалт явагдах газрын хаяг:
Улаанбаатар хот, 14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж 13, Ай Ти Си цамхаг, 10 дугаар давхар, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн байр. Утас: 70078085, Цахим хуудас: www.eot.mn, и-мэйл: [email protected]
Материал хүлээн авах хаяг, хугацаа:
Материалыг цахим (нэг pdf файл)-аар бэлтгэж, 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ