Б.Тэлмүүн нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэрбээр Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Корнеллийн их сургуулийг төгсөж, олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг, олон улсын эрх зүй болон нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн Их Британийн Оксфордын их сургууль, АНУ-ын Дюкийн их сургууль, Австралийн Сидней болон Гриффитийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн.
Түүний хувьд эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаалыг шат дараатай хашиж ажилласан. Энэ хугацаанд "Эрдэнэс Монгол" ХХК болон "Төрийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, төрийн өмчит компаниудын засаглал, стратегийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай.
Мөн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий "Оюу Толгой", "Орано" зэрэг томоохон төслүүдийн санхүү, татварын хэлэлцээнүүдэд голлох үүрэгтэйгээр оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан.