
2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын стратегийн орд болох Оюу Толгой ордын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д санхүү болон хууль, эрх зүйн чиглэлээр ажилд орох сонирхлоо илэрхийлэхийг нээлттэй урьж байна.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой ордын төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг төлөөлөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулах “Оюу толгой” төслийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх үндсэн зарчимд тулгуурлан, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төслийн үр өгөөжийг Монголын талд хүртээх, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д ажилласнаар Оюу толгой төслийн санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүгийн загварчлал, санхүүжилтийн бүтэц, нягтлан бодох бүртгэл, компанийн эрх зүйн баримт бичгүүдэд хяналт тавих, дүн шинжилгээ хийж боловсронгуй болгох санал боловсруулах, компанийн засаглалын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа, Монголын талаас хөрөнгө оруулагч талтай хийх аливаа хэлэлцээрт оролцох зэргээр Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ бодитой оруулах, мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжийг Та бүхэнд санал болгож байна.
Ажлын байр, тавигдах шаардлага
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь санхүүгийн шинжээч, ахлах шинжээч, хуульч, ахлах хуульчийн ажлын байранд дараах шаардлага хангасан иргэдийг нээлттэй сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Үүнд:
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтын үе шат
Сонгон шалгаруулалт нь баримт бичгийг хянах, шалгалт авах, сонгон шалгаруулалтын дүнг гаргах үе шаттай байна. Шалгалтын үе шат нь сонгон шалгаруулалтад оролцогчдын мэдлэгийн түвшин, асуудал шийдвэрлэх чадвар, зан байдал, хандлагыг тодорхойлоход чиглэнэ.
Материал хүлээн авах хаяг, хугацаа, шаардлага
Материалыг цахим (нэг pdf файл)-аар бэлтгэж, 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ