МЭДЭГДЭЛ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Өнөөдөр /2026.06.17/ "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ий нэр бүхий иргэдээс Оюу Толгойн зэсийн баяжмал тээвэрлэлтийн замын хөдөлгөөнд саад учруулж, зам хаасан нөхцөл байдал үүсээд байна.

“Оюу Толгой” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж, баяжмал тээвэрлэлтийн замыг хааж байгаа нь экспортын орлого цаашлаад Монгол Улсын төсвийн төлөвлөсөн орлого тасрах сөрөг үр дагавартай.

Иргэдийн зүгээс тавьж байгаа Оюу Толгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын үүрэг даалгавраар байгуулагдсан Ажлын хэсгүүд хөрөнгө оруулагч талтай идэвхтэй хэлэлцээнүүдийг хийж байна. Энэ хүрээнд Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулахтай холбоотой тодорхой үр дүнгүүд гарч байгаа билээ.

Иймд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс аливаа асуудлыг Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцүүлэн, хууль дээдлэх зарчмыг баримтлан, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж, уурхайн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалж байна.

 

"ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК

 

2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр