Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээ, дүрэм журмаар олгогдсон эрхийн хүрээнд Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч Оюу Толгой ХХК-ийн Засгийн газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, эдийн засгаа тэлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн Тооно" төслийг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Эрдэнэс Монгол нэгдлийн болон Оюу Толгой ХХК-ийн нэгдсэн зохион байгуулалтаар хамтран оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна.